• Эхлэл
  • Засгийн газрын комиссын хуралдаан болно

Засгийн газрын комиссын хуралдаан болно

2016/12/12

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо маргааш Төрийн ордонд эхэлнэ. Өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч танилцах уулзалт хийлээ.

Хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаар зам, тээвэр, байгаль экологи, хүнс, хөдөө аж ахуй, техникийн харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. 

Монголын хэсгийг Шадар сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын талыг Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской ахалж байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин