• Эхлэл
  • Шинэ жилээр дөрөв хоног амарна

Шинэ жилээр дөрөв хоног амарна

2016/12/14

Засгийн газрын өнөөдрийн /2016.12.14/ хуралдаанаар амралтын өдрүүдийг шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Арванхоёрдугаар сарын 29 буюу Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолоо зарласан өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Мөн бүх нийтийн амрлатын өдөр буюу нэгдүгээр сарын 1 энэ жил ням гаригт таарч байгаа тул амралтын өдрүүдийг шилжүүлье гэх санал гарч, басхүү амралтын өдрийг л "зохицуулагч" Засгийн газар гэсэн шүүмжлэл ч гарч байсан. Үүнд нэгдүгээр сарын 1-ны өдрийг ажлын өдөр болгож, дунд завсар гараад байгаа арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийг амралтын өдөрт шилжүүлье гэсэн санал мөн гарч байсан. Тэгвэл Засгийн газраас арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийг ажлын өдрийн амралтын болгож, харин ирэх жилийн нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийг ажлын өдөр болгож зохицуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, монголчууд арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн нийт дөрвөн өдөр амарна гэсэн үг. Ингээд Засгийн газрын шийдвэрийг хүргэж байна. 

Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр /12 дугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1/ нийт дөрөв хоног амрах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна. 


 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин