• Эхлэл
  • С.Зоригийн үхэлтэй холбоотой хүн амины 10 хэрэг

С.Зоригийн үхэлтэй холбоотой хүн амины 10 хэрэг

2016/12/15

18 жилийн турш олон нийтийг эргэлзүүлж, хүлээлтэнд ороод байсан С.Зоригийн үхэлтэй холбоотой хэрэг анхан удаа шүүхийн шатнаа ирж, өчигдөр буюу 2016.12.14-нд Хорих 461 дүгээр ангид шүүх хурал эхэлсэн боловч, өмгөөлөгчид нь "Зарим гэрчүүдийг байлцуулах шаардлагатай. Мөн хавтас хэрэгтэй танилцах хугацаа шаардлагатай" гэсэн учир долоо хоногоор хойшлуулан хурлыг арванхоёрдугаар сарын  21-нд шүүх хурал зарласан. Гэсэн хэдий ч уг хэрэгт тухайн үедээ 16-17 настай байсан, 2008 онд хүн амины хэрэг хийн 25 жилийн ял эдэлж буй Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр жирийн иргэдийг хилсдүүлэх гэж байгаа юм биш биз гэсэн яриа өрнөсөөр байна. Өнгөрсөн 18 жилийн турш энэ хэргийн талаар олон янзын маргаан, таавар өрнөж байсан. Гэвч шүүхээр нотлогдсон нь үгүй. Харин энэ удаад одоогоос таван жилийн өмнө "Монголын мэдээ" сонинд нийтлэгдсэн нэгэн материалыг хүргэж байна. 

 

С.Зоригийн үхэлтэй холбоотой хүн амины 10 хэрэг

С.Зоригийг хөнөөсөн алуур­чин олдоогүй 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.  Одоогоос 13 жилийн өмнөх энэ өдөр буюу 1998 оны 10-р сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зо­риг өөрийн гэртээ онц хэрц­гийгээгээр алагдсан хэрэг гар­сан. Одоо ч энэ хэргийн сэ­жүүрийг тайлаагүй байна. Ту­хайн үед С.Зориг алагдсан хэр­гийн талаархи үнэн бодитой мэ­дээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол ч гарч байв. Гэвч хэрэг одоо ч илрээгүй, хэрэгтэн баригдаагүй байна. Монголчууд бүхэл бүтэн 13 жил түүний хө­шөөнд сэтгэлээрээ зул өргөж, алуурчин баригдчихаасай хэ­мээн залбирсаар буй.
 

Тагнуулын байгууллагынханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэднээс дор өгүүлье.
 

1. Хэргийн газар анх очиж Бул­ганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түү­ний үхэл сэжигтэй байгаа гэд­гийг олон хүн хэлдэг.
 

2. С.Зоригийн хэрэгт сэжиг­лэг­­дэж шоронд сар гаруй суу­гаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цон­хоороо унаж нас барсан. Цаг­даагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.

3. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэ­гийг нь таньсан төдийгүй “Бол­доо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр су­раг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.

4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сур­валжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэ­гэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.

5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” гэдгийг хэлсэн бай­сан.

6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан . Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь  тодорхой болсон юм.

7. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэх­дээ зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэд­гийг О.Дашбалбар нараар жи­шээ аван хэлж байсан.

8. Хэрэг гарахын өмнө Мон­голд орж ирээд хэрэг гарсны мар­гааш нь хилээр гарсан Мө­рөн хэмээх өвөрмонгол залуу га­даадад яг С.Зоригийн аллагын бай­далтай төстэйгөөр алуулсан. Түү­нийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.

9. Хоёр алуурчныг харсан так­сины жолооч мөн сураг ал­дар­сан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж ма­гадгүй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.

10. Хэргийг хянаж байсан про­курор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.

Тухайн үед “Нөгөөдөр” гэ­дэг  сонины эрхлэгч байсан, нэрт сэтгүүлч Даваажав одоо ажил мэргэжлээ солиод лам бол­сон гэж дуулддаг. Үнэндээ сэтгэхүйн хувьд асуудалтай болсон гэдгийг хүмүүс хэлдэг. Зүгээр байсан хүн, басхүү энэ хэргийн талаар дорвитой мэдээлэл олж чадсан хүн яагаад гэнэт сэтгэхүйн өөрчлөлттэй болчихсон юм бол. Хордуулсан уу, эсвэл хэт айлган дарамталсан уу. Айлган дарамталсан байж магадгүй гэдгийг түүнтэй нэгэн гэрчийг нүүрэлдүүлэхэд нь дуу хоолой, гар хөл нь чичирч, хөлс нь асгарч, маш их сандарч байснаар нь дүгнэн хэлж байсан юм. Тиймээс Даваажав нэг мөр ажил мэргэжлээ орхин бусдад ам алдахгүй гэдэг өчиг өргөөд лам болсон байж болох. С.Зоригийн хэргийн гэрч, эсвэл мөрдөж байсан хүмүүсийг хөнөөх, эсвэл дарамтлах нь бусад гэрчүүдийн зүрхийг үхүүлэх, амаа хамхиад чимээгүй явах нь дээр шүү гэдгийг ойлгуулах зорилготой юм биш үү. Харин хэн үүнийг хийгээд байна вэ?!
Д.Дорж. 2011 он

Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин. 

ЖИЧ:Тухайн үедээ зохиогчийн эрхтэйгээр нийтлэгдэж байсан уг материалыг ямар нэгэн өөрчлөлтгүйгээр бүрэн эхээр нь хүргэв. Үүнээс гадна Д.Энхбат гэдэг хүнийг С.Зоригийн үхэлд холбогдуулан Францаас хулгайлан авчирсан тагнуулын байгууллагын ажилтнуудын хэрэг мөн дуулиан тарьж байсан бөгөөд Д.Энхбатыг тухайн үед мансууруулах бодисоор тарьж, машин онгоцоор авчирсан. Хорих хугацаанд эрүүдэн шүүж байсан гэсэн мэдээлэл гарч байсан. Тэрээр урьдчилан хорихоос суллагдсаныхаа дараахан нас барсан бөгөөд С.Зоригийн үхлийн хэрэгт холбоотой байсан эсэхийг өнөө хэр тогтоогоогүй байгаа юм.  

Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу

Шүүх хурал долоо хоногоор хойшиллоо

Ц.Өлзийжаргал:З.Зориг агсны хэрэг “маш нууц”- д хамааралтай

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал 14-нд болно


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Зоригийн аллага туунтэй холбоотой хумуусийн учир битуулэг энэ бух аллагыг шуугдэж байгаа малчин, ногоочин 2 хийсэн болж бна уу. Захиалгаар хун алаад амьдрал нь дээрдээгуй юм уу.
    2016 оны 12 сарын 25
  • bbbbbbbbbbbbbb
    бушуухан хаах гэсэн хүсэлтэй хүн 2 ш байх шиг. Маргааш төрсөн хүүхдэд ял өгчих гээд арай ч болохгүй бажгадаад байгаа хүмүүс мөн ч өрөвдөлтэй юмаа. Шүүх зөв шудрага ажиллаж байгаа эсэхийг одоо л бодитоор нь харах боломж гарч байна даа.
    2016 оны 12 сарын 20
  • Зочин
    дуугайл байж элбэгдорж батүүл хоёрт итгэцгээ.
    2016 оны 12 сарын 18
  • duugai l baitsgaa
    ERGUUNUD MINI DUUGAI L TALHNIIHAA ARAAS GELDER YUM UNSHAAD OILGODOGGUI YUMUU
    2016 оны 12 сарын 17
  • Зочин
    манай гарамгай тагнуулчид энэ бүх аллагыг малчин ногоочин хоёр л хийсэн гэх бий дээ.
    2016 оны 12 сарын 16
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 12 сарын 15
  • irgen
    Bid tegeed gent heregten toroor 26 jil udirduulsan um baina, negch hergiin uchriig oloh chadvargui shyyh, huuliinhantai um bolj taarch baina uu???? Ard tymen tegvel neg um bodoh bolj baina daa
    2016 оны 12 сарын 15
Сонин хачин