• Эхлэл
  • Хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

2016/12/15

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2016.12.14/ болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

- Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзлээ. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн зориулалтыг дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийн салбарын төслүүдийг санхүүжүүлэх чиглэлээр өөрчлөх талаар БНЭУ-ын талтай тохиролцон Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад даалгалаа.

- УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзэн үндэслэлээ хууль санаачлагчид уламжлахаар боллоо.

- Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган, үзэл баримтлалыг хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

- Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын үр дүнг сайшаав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд салбарын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, хэрэгжиж байгаа зээл, тусламжийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахыг сайд нарт үүрэг болгов. Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, зохицуулах, Хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгав.

- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдлийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин