• Эхлэл
  • Д.Эрдэнэбат намын даргад нэр дэвшинэ

Д.Эрдэнэбат намын даргад нэр дэвшинэ

2016/12/16

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр /2016.12.16/ 11.00 цагт  Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшүүлж буйтай холбоотой холбогдох материалуудыг Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Д.Эрдэнэбат “Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ.

Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна" гэв.

Мөн тэрээр сонгуульд шударгаар өрсөлдөхөө энэ үеэр хэлсэн юм.

 

Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Намын даргын сонгуулийн ажилд тань амжилт хүсье. Бидний хувьд сонгуулийг шударгаар зохион байгуулан ажиллах болно” гэв

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээж авах юм. Нэр дэвшихээ илэрхийлж, материалаа бүрдүүлж өгсөн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь эн эсарын 19-ний өдөр гардуулан өгнө.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна