• Эхлэл
  • “Монгол Ур чадвар 2016” тогооч нар өрсөлдөж байна

“Монгол Ур чадвар 2016” тогооч нар өрсөлдөж байна

2016/12/19

Мэргэжлийн боловсролын “Монгол Ур чадвар 2016” үндэсний тэмцээн /2016.12.17/ тогоочийн төрлөөр үргэлжилж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын тогооч нарын холбоо, Монголын Зочлох үйлчилгээний холбоо, Санхүү эдийн засгийн их сургууль хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд тогооч бэлтгэдэг 20 сургуулийн төлөөлөл оролцож байна.

Эцсийн шалгаруулалт ирэх оны есдүгээр сард болж, улсаа төлөөлж дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож  тогоочийн нэр тодорно.

Дашрамд дуулгахад, манай улсаас 2015 онд Бразилд зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын тэмцээнд тогоочийн  төрөлд манай улсын тамирчид амжилттай оролцож байжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин