• Эхлэл
  • Талбайн сүлд модны гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбай нээгдлээ

Талбайн сүлд модны гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбай нээгдлээ

2016/12/20

Нийслэлийн төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд оролцож, иргэдтэйгээ хамтдаа сүлд модны гэрлээ асаасан юм.

энэ үеэр Сүхбаатарын талбайд байгуулсан мөсөн гулгуурын талбайн нээлтийн арга  хэмжээ боллоо.

Хотын дарга С.Батболд “Улсын маань нийслэл Улаанбаатар хотын төв цэгт их жанжиныхаа талбайд хуран цугласан та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе.

Дэлхийн томоохон хотууд шинэ оноо угтан төв талбайдаа сүлд модоо засч, гэрлийг нь асаан, бие биедээ сайн сайхныг хүсдэг билээ. Улаанбаатар хот маань үүний адилаар сүлд модныхоо гэрлийг асаах ёслолыг уламжлал болгон зохион байгуулж байна. Мөн хүүхэд залуустаа зориулсан мөсөн гулгуурын талбайг нээлээ.

Бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвлийн наадмыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Үүний эхлэл болгож, сүлд модныхоо гэрлийг асаалаа” гэлээ.

Үүнээс гадна 12 дугаар сарын 31-ний үдэш нийслэлийн иргэдтэйгээ хамтдаа шинэ оноо угтах баярын цэнгүүнийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгааг хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин