• Эхлэл
  • Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Д.Отгонжаргалыг томиллоо

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Д.Отгонжаргалыг томиллоо

2016/12/21

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өчигдөр /2016.12.20/ тушаал гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Д.Отгонжаргалыг томилжээ.

Дамдинсүрэнгийн Отгонжаргал нь багш, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2003 оноос хойш ажиллажээ.

Тэрээр өмнө нь UBS телевизэд сэтгүүлч, тоймч, албаны дарга, Монгол Улсын Шадар сайдын Олон нийттэй харилцах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагатай юм байна.

Дашрамд дурдахад өмнө нь Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга нь Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг  давхар гүйцэтгэдэг байсан юм байна. 

Эх сурвалж: www.polit.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин