• Эхлэл
  • Ардчилсан намын даргын сунгаан эхэллээ

Ардчилсан намын даргын сунгаан эхэллээ

2016/12/22

АН-ын даргад нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2012.12.22/ Хэнтий аймгаас эхэллээ.

Сонгуулийн сурталчилгаа 40 хоногийн турш буюу ирэх оны нэгдүгээр сарын 28-нийг дуустал үргэлжилнэ. Дараа өдөр нь буюу 29-нд намын даргын сонгууль болно.    

АН-ын даргын сунгаанд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Лу.Гантөмөр, Ж.Батзандан, Н,Алтанхуяг нар өрсөлдөж буй юм.

Намын даргад нэр дэвшиж байгаа таван хүн орон даяар нэгэн зэрэг буюу хамтдаа явж сурталчилгаагаа хийх бөгөөд сурталчилгаа Хэнтий аймгаас эхлэн Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр гэсэн маршрутаар үргэлжлэх аж.

Нэр дэвшигчид сурталчилгаагаа 40 хоногийн турш 21 аймаг, нийслэлийн  есөн дүүрэгт явуулна.

Намын дүрмийн дагуу нэр дэвшигчид бусдаасаа салангид, бие даасан сурталчилгаа хийхийг хориглосон. Тиймээс АН-ын даргад өрсөлдөж буй таван хүн хэн нэгний нэр төрд халдсан, намын дүрмэнд харшилсан үйлдэл хийх боломжгүй.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин