Өнөөдөр Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойгоо тэмдэглэж буй.
Монголын Цахилгаан Мэдээний Агентлаг буюу МОНТА /Монгольское телеграфное агентство/ нэрээр 1921 оны 3 дугаар сарын 18-нд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн эхлэл болсон Алтанбулагийг харийн булаан эзлэгчдээс чөлөөлсөн тухай “Монголчуудын бослого” нэртэй анхны мэдээгээ дэлхийн сонорт хүргэж байсан тэрхүү түүхэн үйл явдал нь өдгөөгийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааны эхлэл байлаа.
Нийгэм
-
МОНЦАМЭ агентлаг 95 нас хүрлээ
-
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томилжээ
Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томилжээ. Энэ шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас гаргасан байна.
-
Улсын онцгой комиссын ээлжит хурал боллоо
Нэрвэгдсэн өрх тус бүрээр бохир усны халилт, хөрсний бохирдолтын судалгаа гарган, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байна. Одоогоор 26 000 ам метр талбайг 7,7 тонн бодис хэрэглэн халдваргүйжүүлжээ. Хүн амыг баталгаатай зөөврийн зөөврийн ундны усаар хангах асуудлыг шийдвэрлүүлсэн байна.
-
Зүүн хойд Азийн хотуудын дарга нар гурав дахь удаагаа Улаанбаатарт чуулна
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулж форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжээд цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.
-
Отгонтэнгэр, Сутай хайрханыг тахина
Тахилгын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлигаар батлагдсан ”Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах аж.
-
Математикчид олимпиадаас ганзага дүүрэн ирлээ
Олон улсын математикийн 57 дахь удаагийн олимпиад энэ сарын 9-16-ны хооронд Хонконг улсад зохиогдож өндөрлөв. Тус олимпиадаас манай Монголын баг 2 мөнгө, 2 хүрэл медаль авч 33-р байрт шалгарсан амжилт гаргаж эх орондоо иржээ.
-
200 саяын хахууль авсан Н.Батсүхийг саатуулжээ
Түүнийг БНХАУ-ын иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж, саатуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
-
Зургаан хүний амийг аварчээ
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагчид баяр наадмын өдрүүдээр Орхон гол, Сэлэнгэ мөрнөөр завьтай эргүүл хийх явцад Орхон голын усанд живж байсан 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
-
Тусламжийн цуваа Баян-Өлгийд очлоо
Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн.
-
АН-ын ҮЗХ хуралдана
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр болно. Одоогоор цаг тодорхойгүй байна.
-
Монгол, Солонгосын ААН-үүдийн бизнес форум болно
АСЕМ-ийн Дээд хэмжээний Чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдсантай холбогдуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
-
“Наран туул” лхагва гаригаас ажиллана
Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалттай холбоотойгоор худалдааны төвүүд амарч байгаа ч маргааш өдрөөс эхлэн ажиллана.
-
БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ.
-
Сингапурын Ерөнхий сайд уламжлалт бэлгийн морийг хүлээн авав
Монгол улс: Ерөнхий Сайд Ли Сьен Лун Монгол улсын Улаанбаатар хотод явагдаж буй Ази Европын дээд түвшний уулзалтын үед уламжлал болсон бэлгийн морьтой болжээ.
-
Баян-Өлгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлжээ
Зөвлөмжид халдваргүйжүүлэх ажлыг долоо хоногийн дотор хийх гүйцэтгэхийг онцолсон байна.
-
АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь-ийг өнөөдөр хүлээн авч уулзав.
-
Лувсангийн Одончимэд таалал төгслөө
Одончимэд 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, нөхөж баршгүй гарз тохиолоо.
-
АСЕМ-ын тухай баримтууд
Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөгч оролцож байна.
-
Тэгш тоогоор төгссөн машин өнөөдөр явж болно
замын хөдөлгөөн
-
Хүмүүнлэгийн тусламж Баян-Өлгий аймаг руу хөдөллөө
Улсын Онцгой комиссоос Баян-Өлгий аймгийн үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий 6 тээврийн хэрэгслийн цуваа өнөө өглөө Улаанбаатар хотоос хөдлөсөн тухай МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.



















