• Эхлэл
  • Шатрын улсын аваргын хагас шигшээ эхэллээ

Шатрын улсын аваргын хагас шигшээ эхэллээ

2018/03/14

2018 оны улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн тэмцээн нь анхан, хагас шигшээ, шигшээ гэсэн 3 үе шаттай олон улсын шатрын холбооны дүрмийн дагуу эрэгтэй, эмэгтэй хоёр ангиллаар зохион байгуулагдаж байна.

Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын шатрын холбоо жил бүр уламжлан зохион байгуулдаг бөгөөд энэ жил Архангай аймаг, Төрийн банк, Мэдээлэл технологийн үндэсний парк, МУБИС, "Занданшатар” клуб хамтран зохион байгуулж байна.

Анхан шатны тэмцээн 2018 оны нэгдүгээр сарын 19-21-нд Мэдээлэл технологийн үндэсний парк, Монгол улсын боловсролын их сургуулийн 4-р байр шатрын багш клубд зохион байгуулагдсан. Тэмцээнд 10 аймаг, 9 дүүргээс эрэгтэй 2100 хүртэлх чансаатай 162, эмэгтэй 1800 хүртэлх чансаатай 60 нийт 222 шатарчин үүнээс Монгол Улсын спортын мастер 7, ОУШХ-ны дэд мастер 11, МУ-ын спортын дэд мастер 17 нийт 35 цолтой шатарчид оролцсон байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин