• Эхлэл
  • Гадаад паспортыг цахим болгоно

Гадаад паспортыг цахим болгоно

2018/04/04

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, гадаад паспортыг 10 цэгт олгохоор болсон талаар мэдээлсэн. Ингэхээр гадаад паспорт авах гэж зөвхөн бидний нэрлэж заншсан 100 айлыг чиглэж, дараалал хүндрэл учрахааргүй боллоо. Энэ талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс .

-Одоо тэгэхээр олголтод бол дараалал хүндрэл учрахааргүй болох нь. Харин хэвлэлийн асуудалд ямар нэгэн хүндрэл байдаг уу? Нэг хэсэг гадаад паспорт олгогдохгүй, оочер дараалал болж байна гээд байсан? Хэвлэх машин өдөрт 2000 хэвлэдэг. үүнийг стандарт гэж ойлгох уу? Үүнээс ихийг хэвлэх боломжтой юу?

-Хэвлэх машиныг нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. 10 цэг нэмэх учраас ачаалал улам ихсэнэ байх гэж тооцоолж байгаа. Гадаад паспорт захиалга ихсэх үе гэж байдаг.

-Өмнө цаас дууссан гээд хэвлэлт удааширдаг байсан?

-Одоо хангалттай цаас бэлэн байгаа.

-Гадаад паспорт захиалснаас хойш зарим үед хоцорч ирдэг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Яаралтайгаар 3 хоногт багтаахыг хичээдэг. Ажлын ачаалал их байгаа учраас хоцрох асуудал байдаг. Цаашид ийм хоцрогдол гаргахгүйн тулд ажиллаж байгаа.

-Паспорт олгох 10н цэг байгуулахаар ажлын байр нэмэгдэх үү?

-Үгүй.

-Энэ оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспорт сунгахгүй болсон. Тэгэхээр 5 жил болоод дахиад шинээр захиалж авна гэсэн үгүү?

-Гадаад паспортоо бид нар дэлхийн жишигт нийцүүлэх гэж хичээж ажиллаж байна. Цахим болгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Б. Солонго

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна