• Эхлэл
  • АТГ-ын даргыг огцруулах боломжтой юу

АТГ-ын даргыг огцруулах боломжтой юу

2018/04/11

Ерөнхийлөгч Х.Баттулга “АТГ-ын дарга ажлаа хийхгүй байна, ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ УИХ-д оруулна” хэмээн мэдэгдсэн. Харин өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх Н.Алтанхуяг “АТГ-ын даргыг ажлаас нь чөлөөлөхөд УИХ-ын дарга М.Энхболд саад хийж байна” гэсэн билээ. Энэ тухайд АТГ-ын дарга Х.Энхжаргалын байр суурийг тодруулахад “АТГ хуулийн хүрээнд л ажиллаж байгаа, яаж дүгнэх нь тэр хүний асуудал” хэмээн хэдэрлэсэн байна. Мөн АТГ-ын даргыг томилсон хуулийн хугацаа бийг сануулаад “Цагаан дээр хараар биччихсэн энэ зүйлийг хуульч хүмүүс яаж ойлгох, хууль зохиодог нь яаж ойлгох нь өөрсдийнх нь хэрэг” гэв.

Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар 2016 оны долдугаар сард томилсон гэж үзвэл түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах юм байна. АТГ-ын даргыг бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах үндсэлэлийг ч мөн хуульд заасан байдаг. Авлигын эсрэг хуулийн 22-р зүйлд зааснаар,

-Өөрөө хүсэлт гаргасан;

-Биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, эсвэл АТГ-ын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно. Мөн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан, Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн байна. Дээрх хуульд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглосон.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн хувьд АТГ-ын даргыг чөлөөлөх тухай үндэслэл бүхий хүсэлтээ УИХ-д оруулж ирэхээс нааш Х.Энхжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөх боломжгүй юм.

Өмнөх Ерөнхийлөгчийн үед АТГ-ын Н.Ганболдыг хугацаанаас нь өмнө чөлөөлж, дэд дарга Б.Хурцыг томилохын тулд өөрөөр өргөдлийг нь өгүүлж байсан түүхтэй. Н.Ганболд дарга “Тэтгэврийн нас болсон тул төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” гэсэн ч түүнийг АТГ-ын даргаас чөлөөлсний дараа өөр нэгэн байгууллагад цол ахиулан томилсон тохиолдол бий. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Х.Энхжаргалыг ажлаас нь чөлөөлөхийн тулд өөрийнх нь гараар өргөдөл бичүүлэх ганц зам байна. Өөрөөр бол “Ажлаа хийхгүй байгаа учраас албан тушаалаас нь чөлөөлөх” заалт хуульд алга.

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (9)

  • Сэтгэ
    Эхлээд 60.0 тэрбумынханаар Оюу толгой, Эрдэнэтийн авилгач, оффшорчидыг сайтар цэвэрлүүлж аваад дараа нь 60.0 тэрбумынханаа цэвэрлээд дуусчихвал ч Монгол диваажингын орон болох байх даа тэ... Мөрөөдөл мөрөөдөл.
    2018 оны 04 сарын 12
  • yronhiilogch
    manai yronhiilogch mongol ulsiin yronhiilogch bish bha ANiin yronhiilorch bh
    2018 оны 04 сарын 12
  • zochin
    minii medheer N.Altankhuyagyn tuhai sonsogdoh bolgond dandaa l al neg hvchni baiguulgaar oroldson baih yum. umnu naiziga TEG dargaar tomilj odoo ter n ATGin hergeer shorond suuj bainsht.
    2018 оны 04 сарын 12
  • Зочин
    энхжаргал ажлаа хийж л байгаашд, заавал женкод таалагдах албагүй
    2018 оны 04 сарын 12
  • Зочин
    энхжаргал ажлаа хийж л байгаашд, заавал женкод таалагдах албагүй
    2018 оны 04 сарын 12
  • зочин
    Энхжаргалыг зайлуулахгүй бол МАНАН хэзээч арилахгүй ӨӨрөө авлигачитай нийлдэг жижиг гарын авлигачин
    2018 оны 04 сарын 12
  • Зочин
    ЭНЭ ХҮН ЭНХЖАРГАЛЫН ДҮҮ НЬ БА ДАА
    2018 оны 04 сарын 12
  • Зочин
    ЭНЭ ХҮН ЭНХЖАРГАЛЫН ДҮҮ НЬ БА ДАА
    2018 оны 04 сарын 12
  • Зочин
    ЭНЭ ХҮН ЭНХЖАРГАЛЫН ДҮҮ НЬ БА ДАА
    2018 оны 04 сарын 12
Сонин хачин