Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өчигдөр 20.30 цагийн орчимд баривчилсан талаар бид мэдээлсэн. Прокуророос хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэлээр 48 цаг саатуулах эрхтэй байдаг. Энэ хүрээнд хорьсон бол цагдан хориулах саналаа 48 цагийн дотор шүүхэд ирүүлэх ёстой бөгөөд шүүх үндэслэлүүдийг хэлэлцээд үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх ёстой байдаг.
Тэгвэл өнөөдөр 16.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд прокурорын байгууллагаас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих саналаа ирүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэх тухай шүүх маргааш хэлэлцэх бололтой.
Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншна уу.
Сэтгэгдэл байхгүй байна