• Эхлэл
  • Багш, эмч нарын цалинг 12-30 хувь нэмнэ

Багш, эмч нарын цалинг 12-30 хувь нэмнэ

2018/08/22

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудал хэлэлцсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэв.  

Тэрбээр  “Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин ирэх есдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмнэ. Харин багш, цэцэрлэгийн багш, сувилагч нарын цалинг ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар цалинг нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаа учраас УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулна. Төрийн албан хаагчдын 90 хувь буюу 170 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмж байна” гэв.

Мөн энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

-Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая чухал шийдвэр гарлаа. Багш, эмч нарын болон бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх, тэр дундаа сувилагчдын цалинг 12-30 хувь нэмэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сувилагч нарын зэрэглэлийг дөрөв хүртэл ахиулах шийдвэр гарсан. Цаашид эмч нарын зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг шийднэ” гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Яанаа ичиж үхэх гээд байнаа.
    2018 оны 08 сарын 22