• Эхлэл
  • ТЕГ:Гадаадын тагнуултай хамтран ажиллагаа явуулсан

ТЕГ:Гадаадын тагнуултай хамтран ажиллагаа явуулсан

2018/10/02

Өнөөдөр "Голомт" хотхонд хэн нэгнийг баривчлахаар цагдаа, тусгайгийнхан очлоо гэсэн мэдээлэл гарч хэвлэлийнхэн газар дээрээс нь live сурвалжлага хийж эхэлсэн. Нийслэлийн баруун 4 зам Голомт хотхоны С байрны гадаа ийн цагдаа, тусгайгийнхан цугласнаар 1,3 сая ам.долларыг хахуульд өгөхөөр бэлтгэж байсан гэх хэрэгтэй холбоотой хэн нэгнийг баривчлах гэж байна гэсэн таамаг дэгдсэн юм. Ийн дуулиан дэгдсэнээр хэвлэлийнхэн байрны гадаа 2 цаг гаруй хүлээсэн боловч хуулийн байгууллагынхнаас ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. Байрны гадаа тусгайнхан хамгаалалт хийсээр  13.00 цагийн орчимд цагдаагийнхан цэнхэр өнгийн хайрцагтай зүйлийг авч гарсан. Үүнээс цаг орчмын байрнаас гарч явсан ч хүмүүс хэвлэлийнхэнд

-Гадаадын тагнуултай хамтран ажиллагаа явуулсан. Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл аваарай гэснээс өөр зүйл хэлсэнгүй. 

Энэ өдөр өмнө буюу есдүгээр сарын 25-нд /нэг хоног баривчлан саатуулагдсан/ батлан даалтад гараад байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзоригийг дахин хорьж саатуулах шүүхийн шийдвэртэй энэ дуулиан хамаатай байж магадгүй гэсэн таамаг мөн гарч байсан. Эх сурвалжийн мэдээлснээр бол Ч.Ганзориг энэ байранд амьдардаггүй. Тэгээд ч уг хэргийг АТГ-аас шалгаж байгаа. Харин өнөөдрийн дуулиан дэгдээсэн асуудлын тухайтад Тагнуулын ерөнхий газар, тусгай албаныхан оролцсон нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, улстөрчидтэй холбогдсон томоохон хэрэг байх гэсэн таамаглалыг л дэгдээж байна.

Сануулахад: Өмнө нь ЦЕГ-т удирдах алба хашдаг Б гэгчийн "Баянгол" зочид буудлын дэргэдэх “220 к реcиденс” байрнаас 1.3 сая доллар буюу /гурав орчим тэрбум төгрөг/-ийг АТГ-ынхан хураасан. Энэ нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрыг булаацалдсан Хятад иргэдийн өгсөн авлига байж болзошгүй гэж үзэн АТГ-ынхан шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан.

Хятадууд манай улсын хоёр иргэнээр дамжуулж, УИХ-ын гишүүдийн оролцоотойгоор нүүрсний орд газрын лицензийг авах гэж санаархаж байж болзошгүй,уг хэрэгт Б-ээс гадна АТГ, ТГ-ын дарга нар, УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн нэр холбогдсон гэх мэдээлэл гарч байсан юм.

Ийн "Голомт" хотхоны гадаа хүчлэн хамгаалалт хийж дуулиан дэгдээсэн энэ ажиллагааны талаар одоогоор ямар нэгэн албан ёсны мэдээлэл байхгүй, хэн нэгнийг баривчлаагүй цэнхэр хайрцагтай зүйл /зарим эх сурвалжийн мэдээгээр дөрвөн хайрцаг/ гэсэн мэдээлэл л байна. 

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна