• Эхлэл
  • “Магнай Трэйд”-ийн захирлыг 48 цаг саатуулна

“Магнай Трэйд”-ийн захирлыг 48 цаг саатуулна

2018/10/09

“Магнай Трейд" компанийн захирал Ганзоригийг өчигдөр шөнө /2018.10.08-09-нд шилжих шөнө/ саатуулжээ гэсэн мэдээлэл гараад байна. Үүнд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүнийг түр саатуулсан гэх ба шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор шалгаж байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хойшлуулалгүй ажиллагаар 48 цаг баривчлан саатуулаад байгаа гэсэн мэдэгдэл ирүүлсэн байна. Түүнийг үргэлжлүүлэн саатуулах эсэхийг маргааш шийдвэрлэх бололтой. Хэн нэгнийг хойшлуулшгүй шалтгаанаар саатуулсан тохиолдолд 24 цагийн дотор ар гэрт нь мэдэгдэж, 48 цагийн дотор шүүхэд мэдэгдэн үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх ёстой юм.

Сануулахад энэ 2018 оны нэгдүгээр сард “Магнай Трэйд”, “Тэс петролиум”, “Сод Монгол групп” зэрэг компаниудад зах зээлд “хомсдол үүсгэх”, “засвартай” гэх нэрээр жижиглэнгийн борлуулалтанд хязгаарлалт хийсэн үйлдлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаж, “Магнай Трэйд" компанийн эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-д хүргүүлж байсан юм.

Үүнээс гадна 2013 онд “Магнай трэйд”, “Жаст-Ойл” компаниуд үгсэн хуйвалдаж нэг өдөр шатахуун, дизель түлшний жижиглэн худалдаалах үнээ нэмсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн “Жаст-Ойл” компани 941 сая төгрөг, “Магнай трэйд” компани 2 тэрбум 368 сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гарч байсан. Хоёр компани шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар 2015 онд гурван шатны шүүхээс тус хоёр компанид нийт 3 тэрбум 110 сая төгрөгийн торгууль ногдуулах болж байсан юм.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЛИЙГ доор ДАРЖ УНШИНА УУ.

”Магнай трэйд”-ийн захирлыг суллахаар боллоо

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна