• Эхлэл
  • Face of beauty International 2016 /Фото мэдээ/

Face of beauty International 2016 /Фото мэдээ/

2016/10/10

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан олон улсын хэмжээний “Face of Beauty International 2016” гоо бүсгүйн тэмцээний ялагчийн титмийг ОХУ-ын гоо бүсгүй зүүлээ. Мөн эх орноо төлөөлөн оролцсон Монгол улсын гоо бүсгүй Э.Урангоо дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

60 орны гоо бүсгүй оролцсон энэхүү тэмцээний дэд байрын миссийн титмийг Замби улсын мисс зүүсэн бол гуравдугаар байранд Филиппиний мисс, мөн тавдугаар байрын титмийг Португаль улсын гоо бүсгүй зүүлээ.

 

 

 

"Корпорэйт" зочид буудлын Концертын их танхимд болсон энэхүү тэмцээний эцсийн шатны шалгаруулалт үндэсний хөгжмийн "Хөсөгтөн" хамтлагийн тоглолт болон олон улсын гоо бүсгүйчүүд нэгэн зэрэг хамтдаа монгол үндэсний бүжиг бүжиглэж толилуулснаар эхэллээ.

 

Тэмцээний шүүгчээр

“Face of Beauty International" тэмцээнийг үүсгэн байгуулагч Мила Мануэль, 

"Face of Beauty International 2016"  тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах төслийн удирдагч,  "Монгол гоо сайхан" холбооны тэргүүн Ж.Анхбаяр,

Украины 2007 оны мисс, дуучин, жүжигчин Валерия Лукьянова

Тэмцээний Монгол талын шүүгч, хөтлөгч П.Анужин,

"Face of Beauty international 2015" тэмцээний тэргүүн байрын шагналт, Унгарын мисс Далма Карман болон

тус тэмцээний Miss Teen номинацийн ялагч Н.Сото

Missosology сайтын үүсгэн байгуулагч Пави Винтура нар ажиллалаа.

Хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хотноо үргэлжилсэн тэмцээний урьдчилсан шалгаруулалтын үеэр Шилдэг үндэсний хувцастай гоо бүсгүй, Усны хувцастай гоо бүсгүй, Спортлог мисс, Авьяаслаг мисс, Мазаалайг хамгаалах уриан дор бэлдсэн шилдэг илтгэл зэрэг шалгаруулалтууд болсон билээ. Эдгээр номинациудад түрүүлсэн бүсгүйчүүдийг өнөөдөр зарлалаа.

Тухайлбал,

Шилдэг үндэсний хувцастай гоо бүсгүй- Филиппиний гоо бүсгүй

Шилдэг усны хувцастай 15 гоо бүсгүйд:  Алтайн Бүгд Найрамдах улс, Эквадор, Унгар, Молдав, Монако, Монгол, Мьянмар, Филиппин, Орос, Замби, Словак, Швейцарь, Бельги,  Косово, Пөрагвай улсын бүсгүйчүүд шалгарч Акүа Фитнесс төвийн захирал Укагийн урласан усны хувцсыг өмсч тайзнаа гарч, Замби улсын мисс энэ номинацид түрүүллээ.

Шилдэг Үдшийн гоёлын даашинзтай гоо бүсгүй-Монголын гоо бүсгүй

Үүнээс гадна, Авьяаслаг мисс: Монгол Улсын гоо бүсгүй

Ухаалаг мисс: ОросУлсын гоо бүсгүй

Сайн үйлсийн гоо бүсгүй: Швейцарь Улсын гоо бүсгүй

Спортлог мисс: Монако Улсын гоо бүсгүй

Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс: Филиппин Улсын гоо бүсгүй

Нөхөрсөг мисс: Сибирь Улсын гоо бүсгүй

Фото зургийн дүр төрхтэй мисс: Япон Улсын гоо бүсгүй

Аялал жуулчлалын элч гоо бүсгүй: Парагвай Улсын гоо бүсгүй

Өсвөр насны мисс: Мьянмар улсын миссүүдэд шагнал гардууллаа.

Монголын мисс Э.Урангоо үндэсний язгуур урлагийн дуу бүжгээрээ олон түмнийг гайхшрууллаа.

БОАЖЯамны нэрэмжит мазаалайн элч шагнал- Самоа улсын гоо бүсгүй  шагнал

Шилдэг 10

  • Португаль
  • Монгол
  • Филлиппин
  • Орос
  • Монако
  • Египет
  • Хятад
  • Замби
  • Малайз
  • Парагвай

Тэмцээний үеэр Украины 2007 оны мисс, дуучин, жүжигчин, загвар өмсөгч Валерия Лукьянова өөрийн дууг толилууллаа.
Мөн түүний дараа Авьяаслаг мисс номинацийн шилдэг тавд багтсан Э.Урангоо ардын дуу дуулахын зэрэгцээ модерн бүжиг бүжиглэсэн бол Испанийн гоо бүсгүй мөн үндэсний бүжгээ толилууллаа. Ингээд шилдэг 10 оролцогчийн ес нь монгол үндэсний хувцас өмсөж амилууллаа. Португалийн мисс үүний дараа үндэсний бүжгээ бүжиглэсэн юм.

 

Шилдэг 5 оролцогчид:

  • Орос
  • Монгол
  • Замби
  • Португаль
  • Филиппин

Шилдэг үдшийн гоёлын даашинзтай гоо бүсгүйгээр Монголын мисс шалгарлаа

'Сайн үйлсийн гоо бүсгүй' шагналыг Швейцарийн гоо бүсгүй хүртлээ

Мьянмарын мисс 'Miss teen' буюу өсвөр насны миссээр шалгарлаа

Тавдугаар байранд Португаль улсын гоо бүсгүй орлоо

Дөрөвдүгээр байранд Монголын гоо бүсгүй шалгарлаа

Гуравдугаар байранд Филиппиний гоо бүсгүй шалгарлаа

Дэд байрын миссээр Замби улсын мисс шалгарлаа

Ялагчийн титмийг ОХУ-ын мисс зүүлээ.

 

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин