• Эхлэл
  • З.Нарантуяа: УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нар зээлээ төлчих

З.Нарантуяа: УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нар зээлээ төлчих

2017/05/04

Хөгжлийн банкны дүрмийн санг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн, 600 тэрбум төгрөгийн зээлийг эрсдэлтэйд тооцон хаах саналыг Засгийн Газар УИХ-д оруулж ирлээ. Олон Улсын зах зээл дээрээс дахин 1 их наяд төгрөгийн зээл авах энэхүү санаачлагын цаана хардлага нуугдаж байна. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг дутагдуулсан асуудал хэдхэн компанитай холбоотой.

1. 6-н төр, 11 хувийн хэвшлийн компани л гол асуудал тарьсан. Тэд зээлээ төлцгөө

2. ”Энержи ресурс” ХХК хүнд байх үед төр 170 тэрбум төгрөг гарган барьсан автозамыг худалдан авсан.

3. ”Эрдэнэс Тавантолгой” ХК-д 250 сая ам.долларын зээлийн өр бий. Чалькогийн өрийг төр хариуцъя

4. ”Монполимет” группийн эзэн УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Ц.Гарамжав ”би зээлээ төлөөд л байгаа” гэсэн. Гэтэл ажлын хэсгийн шалгалтаар 111 тэрбум төгрөгийн зээлээ 2 удаа хойшлуулсан, зээлийн хорооны дүгнэлтгүй санхүүжилт авчээ.

5. Хөгжлийн банкны захирлууд судалгаагүй зээл олгосон гэж шалгагдаж байна. Судалгаагүй зээл авсан, төлөөгүйнхөө төлөө Ц.Гарамжав та шалгагдах ёстой.

6. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын гэр бүлийн ”МАК” групп 109 тэрбум төгрөгийн зээл авч, 238 хоногийн хугацаа хэтэрчээ.

Эх сурвалж: Сэтгүүлч Урантогтох


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин