• Эхлэл
  • Мартагдашгүй түүхийн улбаа 70 жил

Мартагдашгүй түүхийн улбаа 70 жил

2025/05/09

Улсын их дэлгүүр, Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн... Өнөөдөр ч гэсэн анхныхаа эх хийцээрээ байгаа дорны хэв шинжийг сануулам, олонх хүмүүсийн хүүхэд насны дурсамжтай холбоотой цөөнгүй байшингууд байдаг.

Энэ бол Хятадын барилгачдын тусламжаар Хятадын барилгачид барьж байгуулсан барилгууд.

Монголдоо ганцхан Түлэнхийн төв хэмээх дорны барилгын хэв шинжийг яалт ч үгүй сануулдаг буурал байшин  надад лав эртний домогт нууцлаг байшин мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан сан. Бүр хүүхэд байхад маань өмнө Хятадын Элчин байшин барилга юм билээ гэж яригддаг байсан болохоор хэв шинжийг нь их сонирхон хардаг байж л дээ.  Энэ мэтчилэн Хятад барилгачдын гар хөдөлмөрөөр бүтсэн 1000 гаруй барилга обьект байдаг гэж яригддаг байсан бол БНХАУ, Монголын хамтын ажиллагаагаар өөрөөр хэлбэл өмнөд хөршийн маань тусламжтайгаар 850 төслийг бүтээн байгуулсан гэж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт сайд хатагтай Шэнь Миньжуан тавдугаар сарын 8-нд тус Элчин сайдын яамны байранд БНХАУ-ын тусламжийн талаарх “Зуун дамнасан найрамдал” баримтат киног хурсан зочдод толилуулахдаа онцлон танилцууллаа.

Тавдугаар сарын 8 хэмээн онцолсны учир их. Өдгөөгөөс Яг 70 жилийн өмнө энэ өдөр БНХАУ-аас Монгол Улсад туслах тусламжийн ажилтнуудын анхны ээлжийн цувуу Улаанбаатар хотод ирж байжээ. Яг ингээд бичихээр төрсөн нутаг, төрөл саднаасаа хол алс холын Улаанбаатар хотод ирж байсан тэдний 120 үүрд энэ нуагт шингэн нойрссон гэдэг. Түүнээс хойш Хятадын тусламжийн 27 мянган ажилтан ирж ажилласан гэхээр хэчнээн их дурсамж, түүх, үйл явдал өрнөснийг хэлэх билээ? Тийм ч учраас БНХАУ-ын туслахаар ирсэн Хятадад ажилчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулахаар болжээ. Дашрамд сануулахад Налайхын авто замыг ч мөн Хятад ажилчид барьж байгуулсан бөгөөд нэгэн цагт Хятад хүний бүтээн байгуулж байсан замаар дурсгалын цогцолбор тийш хүндэтгэл үзүүлэхээр очих цаг хугацаа тун удахгүй болох буй за.  

70 жилийн дараа өнөөдөр ч тэдэнтэй хамтран ажиллаж байсан ахмадууд түүх дурсамжаа хуваалцан, зураг тэргүүтэн түүх өгүүлж байна.  70 жилийн өмнөх түүх үргэлжилсээр. Өнөөдөр ч хөрш орны маань тусламж, хамтын ажиллагаагаар олон бүтээн байгуулалтууд өрнөж , үргэлжилсээр буй. Шинэхэн түүхийн хамгийн сайн мэдэх хэсэг маань л гэхэд Буянт-Ухаа дахь Спорт цогцолбор.

Түүх үргэлжилсээр. Мөнхийн хөрш болсон манай хоёр орны бүтээн байгуулалтын түүх дардан байх болтугай.

А.Туяа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна