• Эхлэл
  • Д.Трампыг буруутгах асуудлаар төлөөлөгчдийн танхим санал хураах өдрийг товложээ

Д.Трампыг буруутгах асуудлаар төлөөлөгчдийн танхим санал хураах өдрийг товложээ

2019/12/19

Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгах асуудлаар АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт эцсийн санал хураана гэж тус танхимын спикер Нэнси Пелоси мэдэгдсэн байна. “Үндсэн хуулиар бидэнд олгосон хамгийн чухал бүрэн эрхийнхээ дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хоёр зүйлээр буруутгаж байгааг батлах асуудлаар Төлөөлөгчдийн танхим маргааш санал хураана” гэж Пелоси албан сайтдаа мэдэгджээ.
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төлөөлөгчдийн танхимын спикерт захидал бичиж ерөнхийлөгчийг буруутгах үйл явц нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн түүнийг болон ардчилагчдыг эрс буруутгасан нь мягмар гарагт тарсан юм. Д.Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль тогтоогчдын ажилд саад учруулсан гэсэн хоёр зүйл ангиар буруутгаж байгаа юм. Хэрвээ ардчилагчид олонх болсон Төлөөлөгчдийн танхим Д.Трампыг буруутгаж байгааг дэмжвэл энэ асуудал Сенатад шилжинэ. Д.Трампыг буруутгаж огцруулахын тулд сенатуудын гуравны хоёр санал өгөх ёстой ч өнөөдөр сенатад бүгд найрамдахчууд олонх байгаа болохоор Ерөнхийлөгч Д.Трампын эсрэг санал өгөхгүй нь тодорхой. Д.Трамп ч төлөөлөгчдийн танхимын ардчилагчдын эрхэлж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд хамтарч ажиллахаас татгалзаж, сенат шударгаар шийднэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд байгаа.
 Өнөөг хүртэл Төлөөлөгчдийн танхим 1868 онд Эндрю Жонсон, 1998 онд Билл Клинтон нарыг л буруутгах үйл явц эхлүүлж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ:ATIME.MN 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин