• Эхлэл
  • Утсаа унтраавал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно

Утсаа унтраавал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно

2020/03/23

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар  өдөр бүр 11.00 цагаас мэдээлэл дамжуулж байгаа.

Өнөөдрийн мэдээллээр коронавирус илэрсэн 10 хүний биеийн байдал дунд зэрэг, харьцангуй тогтвортой байна. Франц иргэний уушгины өөрчлөлт эргэн сэргэж эхэлсэн, түүнийг цаашид багадаа 10 хоног үргэлжлүүлэн эмчилнэ гэж мэдээллээ. Мөн гадаадын улс орнуудаас ирсэн бүх иргэдээс гурван удаа коронавирусийн шинжилгээ хийгээд халдвар илрээгүй бол эмнэлгээс гаргах юм байна. Гэхдээ эмнэлгээс гарсны дараа ч гэртээ дахин 14 хоног тусгаарлах, ажиглалтад хэвээр байлгах юм. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн иргэд эмнэлгээс гарч гэртээ өөрийгөө тусгаарлахдаа  утсандаа байршил тогтоогч байршуулж, өдөрт хоёр удаа халуунаа хэмжих  ёстой бөгөөд гадагшаа гарах, эсвэл утсаа унтраавал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.

НИЙТ 2333 ИРГЭН ТУСГААРЛАГДАЖ БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:

-Өнөөдрийн байдлаар нийт 3222 иргэнийг ажиглалт авснаас 2333 иргэнийг тусгаарлаад байгаа. Орхон аймагт 44 тохиолдол нэмэгдсэн. Бусад аймаг, сувилалд нэмэлтээр иргэд тусгаарлагдаагүй. ЭМЯ-наас Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар санал тавьж шийдвэр гаргасан. Тодруулбал, тусгаарлалтаас гарч буй иргэдийг гэртээ тусгаарлахад хяналт тавихад төрийн байгууллагуудын нэгжүүд ажиллана. Өнөөдрийн байдлаар тусгаарлалтад буй иргэдээс нийт 286 эмч үйлчилгээний ажилчид 14 хоног тусгаарлагдаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд төр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Тусгаарлах байр, эмнэлгийн орны тооцоог гаргасан. Цаашид 243 эмнэлгийн орны тоог гаргасан. Эрчимт эмчилгээний эмч нарын тоог гаргаж, шаардлагатай үед солилцож ажиллахаар судалсан. Халдварын үед гэмтлийн эмнэлгийн ор, төрөх тасгийн хүүхдийн эмнэлгийн орыг эхний ээлжид чөлөөлөх боломжгүй. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 633 ор байна. Цаана нь 233 ор ашиглах боломжтой. ХӨСҮТ-д нэмэлтээр арван ор гаргасан.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Станбул-УБ онгоцоор ирсэн эрсдэлт 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээг хийж байна. Гуравдугаар сарын 19-нд Токио УБ чиглэлийн нислэгээр ирсэн 52 хүнээс коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний хариу сөрөг гарсан. Өчигдөр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин