• Эхлэл
  • У.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно

У.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно

2020/05/06

Засгийн газрын өнөөдөр /2020.05.06/-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд болон танхимын сайд нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-УИХ-аас коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр дахь багц арга хэмжээний хөтөлбөрийг баталж, тогтоол гаргалаа.

Нэгт, Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх, зарим арга хэмжээний тухай тогтоол

Хоёрт, Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээг гэсэн хоёр тогтоол баталсан.

Засгийн газрын хуралдаанаар 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгоно. Үүнд 547 тэрбум төгрөг зарцуулна. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэдтэй айл сар бүр 400 мянган төгрөг авна. 

Хоёрт, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талон сард 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг, хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болгож байна. 

Гуравт, нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөг, халамжийн сангийн тэтгэвэр 180 мянган төгрөгийг мөн нэмнэ. 42 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөн 100 мянган төгрөг нэмж олгоно.

 

Дөрөвт, малчин өрхүүдэд нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгоно.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин