• Эхлэл
  • Шинэ мэргэжлүүд бий болсоор байна

Шинэ мэргэжлүүд бий болсоор байна

2020/08/12

 

Шинэ мэргэжлүүд бий болсоор байна

Зургаан компани тутмын нэг нь ойрын 6-10 жилд шинэ мэргэжилд тохирсон ажлын байр бий болгохоор төлөвлөж байна хэмээн ОХУ-ын Мэргэжлийн ур чадварын хөгжлийн институтын захирал Ирина Волошина хэллээ.

Үйлдвэрлэлийн технологийн хөгжил, үйлчилгээний салбарын хөгжил, мөн тоон технологийн хөгжил нь шинэ мэргэжлүүдийг бий болгож байна хэмээн тэр онцоллоо.

Тус төвөөс хийсэн судалгаагаар ажил эрхлэгчдийн 25 нь ойрын жилүүдэд мэргэжилд нь тавигдах шинэ шаардлагад нийцүүлэн суралцах шаардлагатай байгаа гэжээ.

Ялангуяа технологийн хөгжлөөс үүдсэн олон мэргэжил, ажлын байр бий болж байгаа юм. Тухайлбал, үүлэн технологид суурилсан төрөл бүрийн аппликэйшн хөгжүүлэгчид ихээр шаардагдаж байна. Мөн төмөр замын тээвэр автоматжуулагдаж, энэхүү системийн удирдлага, зохицуулалт, алсын зайн удирдлага зэрэг олон мэргэжил бий болж байна.

Сүүлийн үед шинээр бий болж байгаа мэргэжлийн тоонд 3D-моделийн оператор орж байгааг Ирина Волошина хэллээ. Энэ мэргэжил олон салбарт эрэлттэй байгаа юм. Тухайлбал, барилга, анагаах ухаан, машин үйлдвэрлэл, агаарын тээврийн үйлдвэрлэл, хэвлэлийн салбарт тун эрэлттэй байгаа ажээ.

РИА НОВНОСТИ


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин