• Эхлэл
  • Чойжин ламын сүм музейд 1,1 тэрбум төгрөгийн засвар, тохижилтын ажил хийжээ

Чойжин ламын сүм музейд 1,1 тэрбум төгрөгийн засвар, тохижилтын ажил хийжээ

2020/09/04

Нийслэл хотын төвд чимээгүйхэн орших Чойжин ламын сүм музей Монголын түүх, өв соёлын бас нэгэн томоохон хэсэг гэж хэлж болно. Богд хааны дэмжлэгтэйгээр бүтээн босгосон энэхүү музей түүхэн өнгө төрхөө хадгалсан цөөхөн газруудын нэг. Цагийн эрхээр элэгдэж муудаж, аврал хүсч байсан энэхүү  музейд хоёр жил гаруйн хугацаанд 30 гаруй эрдэмтний хамтарсан судалгаа, шинжилгээн дээр үндэслэн сэргээн засварлалт охижилт хийж, ногоон байгууламж, явган хүний зам талбайг ч шинээр тохижуулсан байна. Энэ талаар өнөөдөр Монголын урлагийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ хэвлэлийнхэнд танилцууллаа.

Үүнд “Өв Эрдэнэ" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 8500 м.кб ногоон байгууламж, 3000 гаруй бут сөөг, 1600 м.кб явган хүний зам, сүмийн гадна орчныг тодруулсан барилгын фасад, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажилд нийт 1.1 тэрбумыг зарцуулсан байна. Монголын Урлагийн зөвлөлөөс мэдээлснээр Богд хааны ордон музей болон бусад түүхэн дурсгалт барилгад томоохон судалгаа явуулж, түүнд үндэслэн сэргээн засварлалт, тохижилтын ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн Дэлхийн өв соёл, түүхэн дурсгалт барилга болсон Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба Дунд хаалгыг сэргээн засварлахад Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-наас 2000 ам.долларын санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Цаашид буган хөшөөний дурсгал, археологийн олдворыг хамгаалахад хувь нэмрээ оруулахаар төлөвлөжээ.

Мөн музейн гол түүхэн дурсгалт барилга болох Ядам сүм ба Дунд хаалгыг 2021-2022 онд сэргээн засварлах юм байна.

Энэхүү засварын ажлыг АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжүүлэх юм байна.

Үндэсний өв соёл, түүхэн үнэт дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөрийг анх М-Си-Эс групп 25 жилийн ойгоороо 2019 онд санаачлан хэрэгжүүлсэн байдаг. Уг хөтөлбөрт Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монголын урлагийн зөвлөл хамтран ажиллаж байгаа юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш нэг жилийн хугацаанд Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбумын тэтгэлэг олгожээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин