• Эхлэл
  • Орон нутгийн сонгууль эхэллээ

Орон нутгийн сонгууль эхэллээ

2020/10/15

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өнөө өглөө  07:00 цагт улс орон даяар эхэллээ. Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Улсын хэмжээнд шат шатны сонгуулийн 2148 хэсгийн хороонд 21 мянга 400 төрийн албан хаагч ажиллаж байна. Засгийн газраас баталсан COVID-19 цар тахлын үед ээлжит сонгууль явуулах тухай журмын хүрээнд сонгуулийг зохион байгуулах бөгөөд ирцийн мэдээллийг СЕХ 12.00, 15.00, 19.00 цагт танилцуулах юм. Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөх юм. Тодруулбал, аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901,  сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөнө.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин