• Эхлэл
  • Алдарт эхийн одонт топ Пүүжээгийн анхны дебют

Алдарт эхийн одонт топ Пүүжээгийн анхны дебют

2020/12/23

Эмэгтэй хүний амьдрал хоёр зурааснаас эхэлдэг гэдэг бол олны танил бүсгүйчүүдийн амьдралыг Алдарт эхийн одон зүүхээс өмнө ба дараа гэж хоёр ангилж болохоор байна. “Гунхсан биеийг чинь гурван хүүхэдтэйд чинь харъя” шатыг давчихсан топ Пүүжээ саяхан одонгоо гардсан байна. Шинэ оны босгон дээр шинэхэн ажлаар олны нүдийг хужирласан бүсгүй годогносон охин байхаа хэдийнэ больж. Яг л нэг эмэгтэй хүний гоо сайхан тэгшрэх нас юмаа даа.  

Elisabetta Franchi Италийн Luxury брэндийн энэ жилийн нүүр царайгаар сонгогдсон Пүүжээгийн энгийн, амьдралд ойр төрх олны таашаалд ихэд нийцэж байна. Брэнд хэрэглээг зүй зохистой хэрэглэх тал дээр метрополитан хотын гангачууд одоо хэнээр ч заалгахааргүй болсон. Түүний имижийг нь тодотгосон энэхүү брэндийн нүүр царайгаар өмнө нь топ Э.Одгэрэл байсныг та бүхэн санаж байгаа. Дэлхийн брэндүүдийг дэргэд авч ирж монгол моделиудаа гадагш нь амжилттай сурталчилж буй хүн бол Н.Лхамсүрэн. Түүнийг Loriblu Лхамаа гэдгээр нь хүмүүс илүү танимхайрдаг. Загварын шоу ивээн тэтгэж, хотын гангачуудын имижийг базаж буй энэ хатагтай саяхан рок поп урлагт шинэ стандарт нэвтрүүлсэн.

Жүжигчин Ж.Баясгалан гэргийтэйгээ хамт дуулсан “Чин зүрх” дуу одоо ч хитийн тавцанд байсаар байна. Зураг авалтыг нь Туркэд хийсэн нь алмайрам. Мэргэжлийн дуучид биш ч манай хоёр хэзээ язааны юм шиг харагдаж байв. Ер нь л энэ хүний гараар орсон хэн ч амьдрал нь шат ахих болж. Монголоор нэг сайхан хүүхэн, моделиуд байхад тайзаа орхиод багагүй удсан бүсгүйг эргэж гаргаж ирнэ гэдэг зүрхний эм хэд давхарлаж ууж байж хийхүйц “солиотой” үйлдэл. Үргэлж санаанд оромгүй юм бодож сэтгэдэг Лхамаа топ Э.Одгэрэлийг дотуур хувцасны Incanto брэндийнхээ нүүр царайгаар сонгож онгоцонд хийсэн халуухан зураг авалтын шуугиан одоо ч намжаагүй байна. Пүүжээгийн энэ зураг авалт дөнгөж эхлэл гэж бодохоор сонирхол татаж байна шүү.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин