• Эхлэл
  • МЗХ үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад шагнал гардууллаа

МЗХ үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад шагнал гардууллаа

2020/12/27

Цар тахлын хөл хорионы үед цаг, наргүй ажил үүргээ гүйцэтгэж байгаа залуустаа Монголын Залуучуудын Холбооноос талархлаа илэрхийлж, шилдэг залуусын шагналыг гардуулан өглөө.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд  Чингэлтэй дүүргий Гүнт дэх хяналтын цэг, Сонгинохайрхан дүүргийн 22-ын хяналтын цэг, Баянзүрх дүүргийн хяналтын цэг, Эмээлт болон Өлзийт дэх хяналтын цэгт ажиллаж байгаа залууст Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од шагнал гардуулан, ажилд нь амжилт хүслээ.

Мөн нийслэлчүүдийн сайжруулсан түлшээр хангаж ажиллаж байгаа Тавантолгой түлш компанийн залууст хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа. Ингээд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од цар тахлын онцгой нөхцөлд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдадаа амжилт хүсээд хамтдаа хүнд цаг үеийг туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.   


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин