Жинхэнэ "ахмад"

2021/01/01

Өвөрмонголын цахим соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна. Соёлын өдрүүдээр Solongonews.mn сайтад байршсан хуудасны “Кино наадам” буланд Хятадын хамгийн сүүлийн үеийн, үзэгчдийн таашаалыг ихээр хүртсэн 11 киног Монгол хэл дээр  хоёр хоног тутамд байршуулах юм байна.

Соёлын өдрүүдээр бидэнд санал болгосон анхны кино бол ”Ахмад”/ 中国 机长/.   

2019 онд найруулсан Хятадын драма энэхүү кинонд  Хятадын залуу жүжигчид Эндрю Лаугийн Жан Ханью, Охо Оу, Ду Жианг, Юань Цуань, Жан Тяньай, Ли Цин, Жан Ямэй, Ян Киру нар тогложээ.  Киног Сычуаний агаарын тээврийн компанийн 8633 дугаар нислэгийн үед тохиолдсон болсон явдлаас сэдэвлэн бүтээжээ.  Киноны нээлт 2019 оны есдүгээр сарын 30-нд Хятадад болсон байна.

2018 оны 5-р сарын 14-ний өдөр Сычуаний агаарын тээврийн 3U8633 дугаартай Airbus A319 онгоц Чунцинаас Лхас /Төвд/-ыг чиглэн нисэх үед 32000 фут өндөрт нисгэгчийн бүхээгийн урд талын шил хагарснаар гол үйл явдал өрнөдөг.  Энэ үед хоёрдугаар нисгэгч цонхоороо сорогдсон ч түүний хамгаалалтын бүс нь авардаг. Аймшигт нөхцөл байдалтай нүүр тулсан ахмад Лю Чуанжиан болон түүний багийнхан энэ хүнд үеийг хэрхэн тайвнаар даван туулж байгааг  харуулдаг. Хэрэв надад ийм зүйл тохиолдсон бол ч... За мэдэхгүй ээ. Сэтгэл догдлон үзлээ.

Тэд найдвараа алдаагүй ээ. Хамгийн гол нь  зохион байгуулалт сайтай, хамтын ажиллагааны ачаар нислэг Чэнду Шуанлиугийн нисэх онгоцны буудалд ослын буулт хийж чадсан юм.  Хамгийн гол нь  энэ нислэгийн нэг ч зорчигч гэмтэлгүй онгоцыг аюулгүй газардуулж чаддаг. Онгоцонд байсан 119 зорчигчийн амийг аварсан багийн есөн гишүүд бүгд бодит хүмүүс гээд боддоо. Ахмад Лю Чуанжяныг "Хятадын ахмад Сулли" хэмээн  нэрлэх болсон байна.

Харин кино зохиолын хувьд хуучлахад,

Бээжингийн "Бона Филм Групп ХХК нь "Ахмад" киноны материалыг бүрдүүлэх өргөдөл гаргасан бөгөөд зохиолыг нь Сю Жиёонг  гэгч бичсэн  байна. 

Найруулагч Лю Вэйцян нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө  сонгон шалгаруулалтын шалгуур нэлээд хатуу байсан. Нэг ёсондоо цусны даралт ихсэх буюу артерийн гипертензи, зүрхний өвчин гэх мэт өвчтэй хүмүүсийг кинонд оролцуулахыг хориглосон байв.  Киноны зураг авалтыг Хятадын ИНЕГ-ын дэмжлэг, туслалцаатайгаар хийжээ. Киноны үйл явдлаар Хятадын Иргэний нисэхийн үйл ажиллагааг сурталчлахын тулд иргэний нисэхийн янз бүрийн хэлтсээс олон зуун мэргэжилтнүүд уг киног бүтээх, зураг авалтад оролцсон байна. 

Харин жүжигчид баатруудын дүрийг бүрэн дүүрэн гаргахын тулд тухайн газар дээр нь очиж, нислэгийн багийнхан болон тухайн үеийн зорчигчидтой уулзаж,  нэг ёсондоо судалгааны ажил хийсэн гэж байсан.

Нисгэгчдийн баатарлаг үйлийг том дэлгэцийн үзэгчдэд нээлттэй, бодитоор харуулахын тулд "Бона Филм" компани 1:1 харьцаатай airbus A319 симулятор бүтээхэд 30 орчим сая юанийн хөрөнгө оруулалт хийж, хөдөлгөөний платформыг ашиглан онгоц огцом унаснаас болж үүссэн овойлт, толгой эргэх хөдөлгөөнийг хүртэл  маш сайнаар дүрслэн харуулж чадсан гэж үзэж байна.

Үүний тулд "Оддын дайн", "Капитан Америк", "Тор 3" цуврал киноны тусгай эффектийг бүтээсэн Холливудын багийг авчирч хамтран ажилласан байгаа юм. Жүжигчид бүгд зураг авалтын өмнө нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдаж байсан гэнэ. Нисгэгчид буюу Жан Ханю, Оу Хао, Ду Жианг нар өглөө онолын хичээлд сууж, үдээс хойш  нь симуляцийн кабинд онгоц жолоодох ур чадварыг эзэмших дадлага хийсэн байна.

Нисгэгчийн дүрд тоглодог гурван жүжигчин мэргэжлийн жолоодлогын сургалтад  хүртэл хамрагдсан гэж байгаа.  Гайхалтай биш гэж үү. 

Осол болсон үед гэмтсэн нисгэгчийн дүрийг гаргах гэж Оу Хао гурван цагийн турш тусгай эффекттэй нүүр будалт хийлгэж байсан байна. Түүний баруун нүдийг бараг бүхэлд нь тусгай эффект бүхий будгаар бүрхсэн байв. Ийнхүү ихээр будуулснаас болж нүүрээр  олон жижиг улаан юм туурч харшил  өгч эхэлсэн байна. Гэсэн хэдий ч будуулсаар зураг авалтаа  дуусгасан гэж дурсан ярьжээ.

Зураг дээр: Сычуань Эйрлайнсийн  онгоцны ахмад Лю Чуанжиан  жүжигчин Жан Ханью

Сычуань Эйрлайнсийн  онгоцны ахмад Лю Чуанжианыг энэхүү баатарлаг үйлс бүтээснийх нь төлөө 5 сая юань /730 000 ам.доллар/-иар шагнаж урамшуулсан байна. 

Тэрээр тус компанид нисгэгчээр ажиллахыынхаа өмнө Лю Сычуань мужийн "PLA Air Force No 2" нислэхийн коллежийн багшаар 10 жил ажилласан бөгөөд 2006 онд агаарын тээврийн компанид ажилд оржээ.

 ТА БҮХЭН КИНОГ ЭНД ДАРЖ ОРЖ ҮЗНЭ ҮҮ!

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин