• Эхлэл
  • Үхсэний чинь ардчилал, тэгш эрх?

Үхсэний чинь ардчилал, тэгш эрх?

2021/01/04

Ц.Оюунгэрэл гэдэг бүсгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсний төлөө онлайн гол усаар нэг шуугиан. Гадаад нөхөртэй, хошин шогч хүүтэй ч гэх шиг. Сүүлдээ хүү нь тагнуул8 хүүхэн өөрөө тагнуул, гадаад нөхөр нь бүр тагнуул цаашаа тагнуул болж таарав. Зарим нь гадаад нөхөртэй хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болбол би боож үхнэ гэж гасалж ч байх шиг. Монголын төрийг гадаад эрийн хөнжилд шийдэх нь ч гэх шиг. Цусаа бузарласан я... ч гэж байх шиг, сүүлдээ бүр хэлэх үгээ олохгүй гаслав, гангинав. Бүр зураг, эвлүүлэг тэргүүтэн хийж цацаж амжив.

Угаасаа манайд ийм нохойн угаадас шиг юмаар дагнадаг хэсэг бүлэг “гөлөг” зөндөө. Чадалгүй эрчүүд утасны цаанаас атаархаж үхэх шахав. Цус ярьдаг, долларыг бол долоодог эмэгтэйчүүд “язгуур үндэс”-ээ хамгаалан дайнд мордох шахав.

Ерөөсөө л жирийн энгийн эрүүл саруул ухаантай, 21-р зууны наад захын хэмжээний боловсрол, соёлтой хүн бол гайхаж, үхмээр, жигшин гутармаар дүр төрхөө харуулав. Юун, наад захын соёл, ардчилал, тэгш эрх. Монголчууд Гитлер ч атаархам рассист, лалчууд ч атаархам хүйсээр ялгаварлагч, чөтгөр ч атаархам хэрүүлч, яс үндэс, угсаагаар ялгаварлагч гэхэд болно.

Зүгээр л Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхээ эдлээд нам дотроо нэрээ дэвшүүлнэ гэсний төлөө монголчуудын улстөрийн, чиг хандлагын соёл ингэж харагдав. Магадгүй ийм хандлагыг гаргаж ирэх Ц.Оюунгэрэлийн зорилго ч байсан байж болох.

Монголчууд ямар хэмжээнд байгаа гэдгийг харах боломж олгосонд Ц.Оюунгэрэлд улстөрчид баярлах хэрэгтэй, ялангуяа Ардчилсан нам. Магадгүй монголчуудыг ийм рассист, хүйсэрхэг, хүмүүнлэг бус, хүндэтгэлгүй болоосой гэж хүсдэг хүмүүс, болгоход нь хувь нэмрээ оруулсан хүмүүс өнөөдөр баярлаж суугаа. Ямархан “народ”-д ямар тэнэг тоглолт хийж болохыг, ямар “чулуу” шидэж өгөөд хэрхэн алалцахыг мэдээд баярлаж байгаа.

Ц.Оюунгэрэл ч гэсэн “народ” ямар байгааг хараад өөртөө, намынхандаа дүгнэлт хийж байгаа байх. Яг Эрдэнэтийг 100 хувийг монголчуудад авчирч өглөө гэж цэцэг барин угтана гэж бодсон ч харин ч сонгуульд унах сөрөг ганцхан том PR, хожим нь өөрсдөө авч чадаагүй хэсэг бүлгийнхний тэчьяадал, төсвөөс хусагчдын зуулт болж шорон тийш залах заллага болоход нь “Ийм ардчиллыг, ийм ард түмнийг бид бэлтгэсэн билүү” гэж Ч.Сайханбилэг гайхсан шиг. Ардчилагчид гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс ямар “ард түмэн” бүтээснээ одоо өөрсдөө хараг.

Атаархаад шээс алдчих гээд байгаа хүмүүст хэлэхэд Ц.Оюунгэрэл намынхаа байр байдлыг, өнөөгийн Ерөнхийлөгч, өнөөгийн намын удирдлага \саяхан С.Эрдэнэ би намын дарга хэвээрээ гэлүү яалаа?\  -аа сайн мэдэх болохоор нам дотроосоо Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж итгээ ч үгүй, магадгүй хувь улстөрчийн тоглолт байсан байж болох. Тэгэхдээ түүний энэ “тест” маш их зүйл өөрт нь ч өрөөл бусдад ч ойлгуулсан байх.

Хүүг нь хүртэл хэрхэн “оролдох”-ыг харлаа. Тэр залуу, түүний адил нийгмийг арай өөрөөр хардаг, сэтгэдэг олон залуус ямар масс-тай, ямар улсад амьдарч байгаагаа харлаа, үзлээ. Идэр-Од түүний хэмжээний залуус энэ үнэн төрхийг дахиад сайн хар, ямар нийгэмд ямар хүмүүстэй зэрэгцэн амьдарч байгаагаа. Тэгээд та нар яахаа өөрсдөө мэд, энэ хэвээр байх уу? Өөрсдийгөө ардчилагчид хэмээдэг хэдэн партизанууд, улстөрч гэж өөрсдийгөө боддог Хүрэлсүхийн ойворгон цэргүүд, сум дүүргийн хурлыг улстөрчийн шат гэж хардаг зангиатангууд юу ч хийхээс өнгөрсөн. Биш ээ, юу ч хийлгүй бусдад гай болохгүй байвал барав.

Шинэ үе байвал хаалга цохиоч. Та нар ийм хэвээрээ л баймаар байна уу?  

А.Алтантуяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (5)

  • Тэгш орчинд индиго хүүхэд тодордоггүй
    2021 оны 01 сарын 10
  • Сүрэн
    Хүзүүгүй новш бичсэн болтой!!!!!!
    2021 оны 01 сарын 05
  • Ямар ч муу бичдэг юм бэ дээ зүгээр постны сэтгэгдэл шиг
    2021 оны 01 сарын 04
  • Han
    Manai odoogin erx barigchdaas Xezee ch xynii tuluu, ynen shudarga yum garaxgui ee. Uurtuu taarsan xymyysiig Ali xediin bii bolgoson. Yu ch xiine Ed nar. Ix sain bichjee.
    2021 оны 01 сарын 04
  • кн
    ёстой зөв бичжээ.
    2021 оны 01 сарын 04
Сонин хачин