• Эхлэл
  • 10 жилийн ойн мэнд-ZINDAA.MN

10 жилийн ойн мэнд-ZINDAA.MN

2021/03/09

Зиндаа хэмээх нэрийг 1996 онд анх хэвлэгдсэн “Зиндаа” сониноор монголчууд мэднэ. Өдгөө энэхүү нэр “Зиндаа” сэтгүүл, ZINDAA.MN сайт гээд хэвлэл мэдээллийн бүхий л төрөлд зиндаагаа тогтоож буй

“Зиндаа” сонины эрхийг “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр 2002 онд шилжүүлэн авч "Зиндаа" сониныг шинэ тутам эрхлэн гаргаж, улмаар “Зиндаа” брэндийн цахим хувилбар болох ZINDAA.MN сайтыг 10 жилийн өмнө "mCast" компанитай хамтран байгуулснаар анхны шанг татсаг.

Тэгвэл мэдээллийн ZINDAA.MN сайтын 10 жилийн ой өнөөдөр тохиож байна. “Эрхэт Монгол” медиа групп, “Жамух интернэйшнл” ХХК-ийн эрхлэн гаргадаг ZINDAA.MN мэдээллийн сайт 2011 оны гуравдугаар сарын 9-ний энэ өдөр Монголын цахим сэтгүүлзүйн салбарт хөл тавьжээ.

Монголын цахим сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ZINDAA.MN мэдээллийн сайт хөгжлийн үе шатуудыг туулж, 2018 онд бүрэн шинэчлэгдэж, шинэ бүтэц бүрэлдэхүүн, нийтлэлийн бодлоготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ингээд Монголд цахим сэтгүүлзүйг хөгжүүлж яваа ZINDAA.MN сайтын хамт олонд  INFOMONGOL.MN сайтын зүгээс 10 жилийн ойн мэнд хүргэж, үзэг нь үнэн байхыг хүсэн ерөөе.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Khandaa
    Hi ene udriin mendiig hurgie ynshij tumend manai olni hurteel Bolson zindaa sonind bayr hurgie tsashid olniig gaihshruulsan medee medeeluuder hangana gedegt naidi gaihaltai ajil hiidgiin deer olnii hurteel Bolson sanal setgegdluuder hangadag Bolson n buteeld n undur amjilt husie
    2021 оны 06 сарын 08