• Эхлэл
  • Монголын Залуучуудын Холбооны төлөөлөл Орхон аймагт ажиллалаа

Монголын Залуучуудын Холбооны төлөөлөл Орхон аймагт ажиллалаа

2021/03/10

Монголын Залуучуудын Холбоо 100 жилийн ойгоо угтуулан орон нутгийн салбар, хороод, зөвлөлүүдээ эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд МЗХ-ны Удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатар Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр Орхон аймгийн Залуучуудын Холбооны шинэ тэргүүн Ч.Баярмагнайд тамга, тэмдгийг нь гардуулан өгч, төрөлх нутгийнхаа 40 гаруй мянган залуучуудын нийтлэг нэгдсэн эрх ашгийг хамгаалж, тэднийг хөгжүүлэх идэвхжүүлэх ирээдүйн их үйлсэд нь ажлын өндөр амжилт хүслээ.

Мөн Монголын Залуучуудын холбооны “Next stop-2020” наадмын “Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн” номинацид шилдэг аравт шалгарсан “Solo safe” ХХК-ийн захирал С. Солонгод  батламжийг гардуулан өглөө. С. Солонго нь өнгөрсөн таван жилийн хугацаанд “Эх үрсийн баяр”, “эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”, “Шинэ жилийн баяр”-аар хүүхэд, эмэгтэйчүүд, зорилтот бүлэгрүү чиглэсэн олон нийтийг хамарсан 500 гаруй сайн үйлсийн аян өрнүүлж 2000 гаруй иргэнд тусламж үзүүлсэн байна.

Мөн “Ахмадад Ээлтэй Эрдэнэт” аяны ерөнхий ивээн тэтгэгч хамтран ажиллагч “Мөнхийн үйлс” эмнэлгийн захирал их эмч Г. Батсайханд “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгийг гардуулан өглөө. Тэрээр тус аяны хүрээнд Орхон аймгийн Залуучуудын холбоотой хамтран 200 гаруй ахмад настанд үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа юм.

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • хар
    битгий тахал тараачих больж үз
    2021 оны 03 сарын 10
Сонин хачин