• Эхлэл
  • Монголын Үндэсний Олимпын хороо 11 гишүүнийг шинээр баталлаа

Монголын Үндэсний Олимпын хороо 11 гишүүнийг шинээр баталлаа

2021/04/01

Монголын Үндэсний Олимпын Хорооны бүх гишүүдийн хурал Гуравдугаар сарын 31-ний лхагва гаригт цахимаар зохион байгуулагдлаа.

Цахимд хуралд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах тухай илтгэлийг бүх гишүүнд танилцуулж, оролцогчид санал бодлоо солилцоцгоосон юм.

Түүнчлэн энэ хурлаар зарим Спорт Холбоодоос МҮОХ-нд ирүүлсэн албан хүсэлтийн дагуу ажил төрлийн шаардлагаар нэр бүхий гишүүдийг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

МҮОХ-ны гишүүнээр батлуулах тухай Дүрмийн 6, 7 дугаар зүйлийг үндэслэн , Монголын Хүндийг өргөлт , Волейбол , Бокс ,Жүдо, Бадминтон, Чөлөөт бөхийн холбоод, Булган аймгийн “Москва”, Хан-Уул дүүргийн “Калгари”, Орхон аймгийн “Атланта" Олимпынн зөвлөлөөс тус тус ирүүлсэн албан хүсэлтийг хэлэлцэн, Гишүүдийн хурлаас доорх нэр бүхий 11 хүнийг шинээр баталлаа.

  1. Т.Мөнхбаяр- Монголын боксын холбоо, Ерөнхийлөгч

  2. Х.Болдбаатар –Монголын жүдо бөхийн холбоо, ахлах дасгалжуулагч

  3. П.Гансүх- Монголын чөлөөт бөхийн холбоо, Ерөнхийлөгч

  4. Г.Даваадорж- Монголын хүндийг өргөлтийн холбоо, Дэд ерөнхийлөгч

  5. С.Үенбаатар- Монголын Хүндийг өргөлтийн холбоо,Ерөнхий нарийн бичгийн дарга

  6. Т.Гантулга- Монголын бадминтоны холбоо, Ерөнхий нарийн бичгийн дарга

  7. Ц.Чингарьд - Монголын волейболын холбоо , Ерөнхийлөгч

  8. Б.Мөнхдөл - Монголын волейболын холбоо, Ерөнхий нарийн бичгийн дарга

  9. Б. Ариун-Эрдэнэ- Булган аймгийн “Москва” Олимпын зөвлөл, дарга

  10. Я.Хоролсүрэн- Орхон аймгийн “Атланта” Олимпын зөвлөл, дарга

  11. Э.Энхмөнх- Хан-Уул дүүргийн “Калгари” Олимпын зөвлөл, дарга

МҮОХ нь өдгөө нийт 75 спортын холбооны 179 гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд өчигдөр 103 гишүүн цахим хуралд оролцсон байна. 

Эх сурвалж: МҮОХ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна