• Эхлэл
  • УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хорих ангиас өнөөдөр суллагдсан байна. 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хорих ангиас өнөөдөр суллагдсан байна. 

2021/04/01

УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болоогүй байхад буюу 2020 оны Тавдугаар сарын 28-ны өдөр цагдан хорьсон билээ.

Шүүхээс Н.Номтойбаярд хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноосон юм. Хуулиар хэргийг шалгах явцад цагдан хоригдсон хугацааг ялын хэмжээнд оруулан тооцдог тул энэ дагуу түүний цагдан хоригдсон, ял эдэлсэн хугацаа өнөөдөр дуусгавар болсон байна. 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудаснаа "Та бүгд сайн байна уу? "Улс төрийн хөл хорио"-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батлана. Би Та бүгдийн адил сураггүй болсон шудрага ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна" гэжээ. 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин