• Эхлэл
  • Н.Түвшинбаяр аварга "хэтэрхий их уусан байсан тул юу ч санахгүй байна" гэж мэдүүлжээ

Н.Түвшинбаяр аварга "хэтэрхий их уусан байсан тул юу ч санахгүй байна" гэж мэдүүлжээ

2021/04/05

Улсын начин Э.Энхбат бусдад зодуулснаас хавсарсан хүнд гэмтэл авч, сэхээн амьдруулах тасагт унтуулах байдалтай гурав хонож байна. Энэ хэрэгт Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Чингис хааны одонт МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг холбогдуулан шалгаж байна. Н.Түвшинбаяр нь өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж буй.

Тэрээр Хан-Уул Дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст мэдүүлэг өгсний дараа "толгойдоо бага зэрэг" гэмтэлтэй гэх шалтгаанаар баривчлагдах бус, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. 

Түүнийг мэдүүлэг өгөх үед өмгөөлөгч Л.Данзанноров хамт байжээ. Н.Түвшинбаяр мэдүүлгийн үеэр "хэтэрхий их уусан байсан тул юу ч санахгүй байна" гэжээ.

Түүнийг эмнэлэгт байх 72 цагийн хугацаа дууссаны дараа хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг саатуулах саналыг мөрдөн байцаагчийн зүгээс прокурорын байгууллагад гаргахаар болжээ.

эх сурвалж:inews.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин