• Эхлэл
  • Өнгөрсөн амралтын өдрүүдэд явган зорчигч мөргөсөн 11 осол гарчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд явган зорчигч мөргөсөн 11 осол гарчээ

2021/04/05

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 2-4-ны хооронд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 481 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний 1 нь хүүхэд байна.

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 166 зөрчил илрүүлсний 123 нийслэлд, 43 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!

Иймд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарц гармаар зам хөндлөн гарах, ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байх, орон нутгийн замд мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин