• Эхлэл
  • Согтуурсан үедээ голд машинтайгаа живсэн дөрвөн иргэнийг авран хамгаалжээ

Согтуурсан үедээ голд машинтайгаа живсэн дөрвөн иргэнийг авран хамгаалжээ

2021/05/14

БЗД-ийн 11-р хороо Баянзүрхийн гүүрнээс Хар хошуу орох замд Туул голд иргэд автомашинтайгаа усанд урсаж байна гэх дуудлагыг шөнийн 01:42 цагт хүлээн авчээ. 

Тухайн иргэд дөрвөн иргэн согтуулах ундаа хэрэглэсэн байжээ.

Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар хүрэлцэн очиход 30-31 настай, эрэгтэй Т, Б, М, 28 настай, эмэгтэй Т нар Toyota Sai загварын автомашинтай Туул голын дунд хойд талд автомашинтайгаа живж байсныг завь, аврах олс ашиглан амь насыг нь аварчээ.

Усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна