Олимпын аварга Н.Түвшинбаяр багын найз Улсын начин Э.Энхбатын биед хүнд бэртэл учруулсан хэрэг гарч, түүнийг цагдан хориод байсан юм. Тэгвэл өнөөдөр түүний цагдан хорих хугацаа дуусч суллагджээ.
Тодруулбал, "Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021 оны Тавдугаар сарын 19-ний өдөр Н.Түвшинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны Тавдугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Н.Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байсан" гэжээ.
Харин хүнд бэртэл авсан начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөрөөс ухаан орсон байна. Хэдийгээр ухаан орсон хөл нь мэдээгүй, бусдын яриаг ойлгож буйгаа илэрхийлж дохио хөдөлгөөн л хийж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна