• Эхлэл
  • Энэтхэгийн 9000 иргэн хар мөөгөнцөр хэмээх ховор халдварт өртжээ

Энэтхэгийн 9000 иргэн хар мөөгөнцөр хэмээх ховор халдварт өртжээ

2021/05/24

Энэтхэгт 9000 хүн үхлийн аюултай хар мөөгөнцрөөр өвджээ. Энэ мөөгөнцрөөр халдварласан өвчтөнүүдийн 50 хувь нь амиа алддаг байна. Уг нь  ховорт тооцогддог энэ  мөөгөнцрийн халдвар ковид 19-ийн өвчтөнүүдийн дунд тархжээ. Ялангуяа чихрийн шижинтэй иргэд илүү олноороо өртсөн байна.  

Ковидийн халдвар аваад эдгэрсний дараа 12-18 дахь өдрөө мөөгөнцрийн халдвар авч байна. Иймд эмч нар ковидын эмчилгээ, мөөгөнцрийн халдварын хооронд ямар нэг холбоо байна гэж үзэж байгаа юм.    

Халдвар авсан нийт 9000 орчим хүний талаас илүүг Гужарат, Махараштра мужуудад бүртгэжээ. Шинэ халдвар Энэтхэгийн 15 мужид тараад байна. Тус улс нийт 29 мужтай. Дийлэнх мужид халдвар тарсан тул цар тахлын хэмжээнд хүрснийг улс даяар зарлан тунхаглах юм. Эмч нар жилийн  өмнө энэ халдвараар 1-2 өвчтөн  ирдэг байсан гэжээ. Нэн ховор халдвар өвчтөний биеийг хүнд гэмтээдэг тул нийт өвчтөний 80 хувьд мэс засал хийх шаардлагатай. Гэвч эмчилгээний зардал өндөр, эм тарианы нөөц муу байгаа юм.         

Энэ мөөгөнцөр хөрс, өтөг бууц, ургамал, жимс, хүнсний ногоонд түгээмэл байдаг юм байна.

Эх сурвалж:  bbc.co.uk


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин