• Эхлэл
  • Өнөөдөр суурин болон явуулын 57 цэгт вакцин хийнэ

Өнөөдөр суурин болон явуулын 57 цэгт вакцин хийнэ

2021/05/27

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын нэг, суурин 56 цэгт дархлаажуулалтын 117 багийн 767 эмч, ажилтан ажиллаж, 22,860 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 879, II тунд 18,437, нийт 19,316 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Ингээд вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.1 хувь буюу 944,539 нь I тунд, 68.9 хувь буюу 656,751 нь II тунд хамрагдаад байна.

Мөн 18-19 насны иргэдийг дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-аас уриалж байна

Иргэн та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй гэдгийг санууллаа.

Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх;

  • Хүн хоорондын зай барих;

  • Гар угаах, халвдаргүйжүүлэх;

  • Байнгын агааржуулалт хийх;

  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.

Коронавирусийн эсрэг вакцин хийх цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. 

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна