Монгол улсын нийт хүн амын 35.4 хувь буюу 1.2 сая нь хүүхэд байна. Тэдний 614.419 нь хүү, 586.112 нь охин.
Улсын хэмжээнд 2020 онд 39.844 хүү, 37.872 охин мэндэлсэн бөгөөд нийт хүүхдийн 90 гаруй хувь нь 2.5-4.5 кг жинтэй мэндэлжээ.
Монгол Улс Хүүхдийн баярыг 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд 1995 онд Эх үрсийн баяр, 2003 онд Хүүхдийн баяр хэмээн нэрлэж, ийнхүү бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байна.
Монголын нийт хүүхэд багачууддаа Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баярын мэнд хүргэж, аз жаргалтай инээд хөөрөөр насан туршдаа бялхаж, гэр бүлээрээ энх мэнд байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!
Сэтгэгдэл байхгүй байна