• Эхлэл
  • Тав хоног үргэлжилсэн дуу цахилгаантай, аадар бороо орно

Тав хоног үргэлжилсэн дуу цахилгаантай, аадар бороо орно

2021/06/14

Цаг уур, орчны шинжилгээний газраас Зургаадугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Тодруулбал, 

  • Энэ сарын 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

  • 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

  • 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

  • 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэв. 

Салхины хувьд,

  • 13-нд Алтайн уулархаг нутгаар,

  • 14, 15-нд зарим газраар,

  • 16-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурах аж. 

Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Түүнчлэн энэ сарын 14-нд буюу маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэх тул иргэд сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна