• Эхлэл
  • Гудамжинд танхайрсан иргэнийг эрүүлжүүлж, үрлэн сумтай тоглоомон бууг нь хураасан гэв

Гудамжинд танхайрсан иргэнийг эрүүлжүүлж, үрлэн сумтай тоглоомон бууг нь хураасан гэв

2021/06/15

Энэ сарын 13-ны үдэш Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хятад хоолны газрын гадна талбайд хэсэг иргэд муудалдаж, улмаар гар буу гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн, мөн гурван удаа буудсан гэх бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тус өдөр 29 настай Б-г эрүүлжүүлсэн.

Мөн гудамжинд танхайрсан тухайн иргэнээс хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан" гэж мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна