• Эхлэл
  • Өнөөдөр дархлаажуулалтын 38 цэг ажиллана

Өнөөдөр дархлаажуулалтын 38 цэг ажиллана

2021/06/16

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 8, суурин 30 цэгт 55 багийн 321 эмч, ажилтан ажиллаж, 4235 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд Зургаадугаар сарын 15-ны өдөр I тунд 794, II тунд 2987, нийт 3781 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 963.359 нь I тунд, 88.6 хувь буюу 845.248 нь II тунд хамрагдаад байна.

Мөн сайн дурын үндсэн дээр хийлгэх Файзер вакциныг дүүрэг тус бүрт нэг цэг гарган хийж эхлээд байна.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна