• Эхлэл
  • Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021/06/21

Улаанбаатар хотод өнөөдөр буюу 21-ний өдөр явуулын долоо, суурин 20 цэгт 40 багийн 234 эмч, ажилтан ажиллаж, 5,481 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Одоогийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.8 хувь буюу 970.975 нь I тунд, 89.8 хувь буюу 856,019 нь II тунд хамрагдаад байгаа тухай Нийслэлий Онцгой комиссоос мэдээлж байна. Нийт 526 (4.4 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 3,910 (11.5 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэжээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна