• Эхлэл
  • ОУХМ Б.Урантунгалаг олимпын эрхээ авлаа

ОУХМ Б.Урантунгалаг олимпын эрхээ авлаа

2021/06/22

Байт харвааны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Францын нийслэл Парис хотод боллоо.

Тус тэмцээнд ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг тавдугаар байр эзэлснээр “Токио-2020” олимпод өрсөлдөх эрхээ авлаа.

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, удаах даваанд Швейцарын Д.Илианаг 6:0, 1/16 шатанд Казахстаны Т.Фаридаг мөн 6:0, 1/8 шигшээд Узбекистаны А.Зиодахоныг 6:0-ээр буулган авсан юм. Манай тамирчин дунд шөвөгт Чехийн Х.Марид 4:6-гаар ялагдсан ч онооны чансаагаар тавдугаар байрт орж, эрхээ халаасалсан юм.

Ингэснээр Б.Урантунгалаг хоёр дахь олимпдоо цэц сорихоор болж байна. Мөн Байт харвааны төрлийн 3 дахь олимпын эрхийг ийнхүү авлаа.

Б.Урантунгалаг өмнө нь Лондоны олимпод өрсөлдөж, 64 тамирчнаас 18 дугаар байр эзэлж байв. Б.Урантунгалаг эрхээ авснаар Монголын баг одоогоор 42 эрхтэй болоод байна. Монголчууд өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт байсан билээ.

Олимпын эрхийн тэмцээнүүд Зургаадугаар сарын 29-нд өндөрлөх бөгөөд монголчууд хүндийг өргөлтөөр эрхийн тоогоо нэмэх боломжтой байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 28