• Эхлэл
  • "Хувь хүмүүст худалдаа эрхлэх, зорчих зөвшөөрөл олгогдохгүй!"

"Хувь хүмүүст худалдаа эрхлэх, зорчих зөвшөөрөл олгогдохгүй!"

2021/06/28

Үндэсний их баяр наадмыг Хүй долоо худагт Долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ. Наадмын үйл ажиллагааг орон даяар шууд дамжуулах бөгөөд зөвшөөрөлгүй иргэдийг нэвтрүүлэхгүй аж. 

Мөн баяр наадмын талбайд хоол хүнс, худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулахгүй гэнэ.

Харин зохион байгуулалттай байгууллагууд тэнд үйлчилгээ явуулахаар гэрээ байгуулж болно эсвэл наадамд оролцох хувь хүмүүс өөрсдөө хүнсээ бэлтгэж очих ёстой аж. 

Харин хувь хүмүүс зөвшөөрөл аваад худалдаа үйлчилгээ эрхлэх боломжгүй юм байна.

Өнгөрсөн жилийн "13-р зуун" цогцолборт  болсон наадмын үеэр ганцхан “Модерн Номадс” сүлжээ ресторан явуулын салбараа байгуулан ажилласан билээ.

Дашрамд, цахим наадамд 100 гаруй цэрэг, 250 урлагийн ажилтан оролцох бөгөөд тэндээ шинжилгээ өгч хот хооронд хөдөлгөөн хийхгүй байрлах юм. 

Мөн Үндэсний бөхийн 1024 бөх зодогдлоно гэж Үндэсний бөхийн холбооноос мэдээлсэн юм. Харин сур харвааны 2000 гаруй тамирчин цэц мэргэнээ сорих ажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна