МЗХ нь OGSM загварыг мөн төв байгууллагынхаа ажилтнуудын гүйцэтгэлийг сайжруулахын тулд KPI загварыг нэвтрүүлэхээр сургалт сурталчилгааны Полиси төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ийнхүү олон улсын стандарт, загваруудыг нэвтрүүлснээр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын хувьд үйл ажиллагаагаа улам сайжруулж, Монгол Улсын залуу хүн бүрт чиглэсэн ажлаа илүү эрчимжүүлнэ гэж үзэж байгаа аж.
Энэ хүрээнд Монголын Залуучуудын холбоо бүх байгууллагууд болон төв байгууллагынхаа үйл ажиллагаанд ISO_9001:2015 стандартыг үе шаттай нэвтрүүлэх аж. ISO стандартыг нэвтрүүлснээр олон улсын жишигт зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм.
Дашрамд сануулахад Бошгыг халах залуучудын эвлэл нэртэй байгуулагдсан МЗХ-ны 100 жилийн ой энэ жил тохиож буй. Өмнө нь Монголын хамгийн том залуучуудын байгууллага болох Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн суурин дээр байгуулагдсан МЗХ Азийн анхны залуучуудын байгууллага бөгөөд олон улстай хамтын ажиллагаатай байдаг юм.
Сэтгэгдэл байхгүй байна