• Эхлэл
  • Аяллаар яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулав

Аяллаар яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулав

2021/07/30

Сэлэнгэ мөрний эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Үүр, Хэнтий нурууны арын Улз, Увс нуурын Намир зэрэг голуудын усны түвшин өнөөдрийн байдлаар өмнөх өдрийнхөөс /2021.07.29/ 10-30 см нэмэгджээ. Мөн Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 10-40 см давсан байна.

Харин Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-80 см  даван хүчтэй үерлэжээ. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин