• Эхлэл
  • “Yes, алтан намар” аяны төслийг танилцууллаа

“Yes, алтан намар” аяны төслийг танилцууллаа

2021/08/04

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан зохион байгуулж буй "Yes, алтан намар” аяны төслийн багийнхан Төв аймгийн Жаргалант суманд аймгийн удирдлага болон ААН, тариаланчидтай уулзалт хийлээ. /2021.08.03/ Энэ уулзалтын үеэр Засаг даргийн орлогч Д.Гомбодоржид, МЗХ-ны дэд ерөнхийлөгч А. Анхбат, Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Т. Энхмөрөн нар "Yes, алтан намар” аяны төслийг танилцууллаа. МЗХ ТББ-аас “Намрын ажил” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 1000 гаруй оюутан намрын ажилд хамрагдсан байна. Цар тахлын улмаас сүүлийн 2 жил зогссон ч энэ жил тариаланчдыг хүн, хүчний нөөцөөр дэмжих, оюутан залууст түр ажлын байр бий болгох зорилгоор дахин хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийг үндэсний хэмжээнд таван аймагт хэрэгжүүлнэ. Уг аяны ач холбогдол нь залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, манлайлал, хувь хүний олон талын чадвар эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг залуучуудад олгож байна. Нөгөөтэйгүүр тариаланч түмнийхээ эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл хүнсийг дэмжин, намрын ажлын дурсамж түүхийг бүтээх юм. Уулзалтын үеэр Засаг даргын орлогч Д.Гомбодорж "Энэ шижигнэсэн залуучуудыг хараад маш их баярлаж байна. Манай аймаг бол тариалангаараа голлох байр суурийг эзэлдэг. Одоогоор 1800 орчим айл өрх тариалан эрхэлдэг. Тариаланч иргэдийн маань хувьд тулгамддаг асуудал нь хүн хүч байдаг. Хүн хүч хүрээгүйгээс болоод авах ёстой тариагаа авч чадахгүй орхидог. МЗХ-ноос хэрэгжүүлж буй энэхүү аянг дэмжиж байна. Манай нутгийг зорьж ирсэнд мөн талархаж хамтарч ажиллахад таатай байх болно. Та бүхнийг дэмжин ажиллана" гэдгээ илэрхийллээ. Мөн гурван үеэрээ тариалан эрхэлж байгаа тариаланч Э.Болдсайхан "Миний хувьд ес дэх жилдээ тариалангийн ажил эрхэлж байна. Энэ жил 60 га газарт тариагаа тарьсан. Хураалтын цагаар хүн хүч дутмаг байснаас өнгөрсөн жил гэхэд 22 га талбайг цасанд даруулж орхисон. Энэ бол их алдагдал болдог. 60 га талбайд 60-70 хүн тэгээд техник хэрэгслүүд байхад хангалттай. Өмнө нь цэргүүд болон бөхчүүд, ардуудыг ажиллуулдаг байсан. Оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана. Залуучуудыгаа дэмжинэ гэдэг ирээдүйгээ дэмжиж байна л гэсэн үг. Бүх талаас дэмжиж хүлээж авна” гэв. Мөн нэгэн сонирхолтой яриа өрнүүлсэн нь Тариаланч Н.Баярт-Од “Манай залуучууд түүж, шуудайлахаас илүүтэй шуудайлсан төмсийг үүрч, ачих сонирхолтой байдаг. Төмс ялгаж тонгойж бөгтийх нь эмэгтэй хүнд илүү амар. Бас залуучууд ярихдаа төмсийг үүрч, ачих нэг талаараа тэдэнд бие бялдар нь хөгжихөд нөлөөлдөг. Нэг ёсондоо эко фитнесс болдог” гэв. Ингээд удахгүй намрын өрнүүн их ажил эхлэх гэж байна. Оюутан залуус та бүхэн бидэнд хандаж, ажил орлоготой болохын хажуугаар мардагдашгүй намрын дурсамжийг бүтээгээрэй. Удахгүй бид та бүхэнд илүү сайхан мэдээг хүргэх болно.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 10